Хоршоо гэдэг нь хамтын эзэмшил, ардчилсан удирдлага - хяналт бүхий аж ахуйн байгууллагын (хоршоо-бизнесийн нэг хэлбэр) дэмжлэгтэйгээр өөрсдийн эдийн засаг, нийгэм соёлын хэрэгцээ, хүсэл эрмэлзлэлээ хангах зорилгоор сайн дураараа нэгдсэн хувь хүмүүсийн бие даасан нэгдэл юм.
- Салбарын мэдээ
- Хоршооны мэдээ
-

“Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд 21 аймгийн бүх сумдаар баг гаран ажиллаж байна
2012-05-01 02:41:07
Монголын хоршоологчдын үндэсний 3-р чуулганыг өнгөрсөн 3 сарын 29-нд Төрийн ордноо зохион байгуулж, “Хөдөөг хоршоолох аян”-ы нээлтийг албан ёсоор эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий аймгууд аяны нээлтээ хийж, бусад аймгууд 4 сарын сүүл, 5 сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
Сумдад бий болгох “Жишиг хоршоо төсөл”-ийн танилцуулга
2012-04-26 06:52:06
“Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд ХХААХҮЯ, ЖДҮГ, МХҮНХ түүний гишүүн холбоодтой хамтран сум бүрт жишиг хоршоог бий болгох зорилт тавин ажиллаж байна. Эдгээр хоршоодыг тодруулахын тулд суманд үйл ажиллагаа явуулж буй бүх хоршоодыг үнэлэн тодруулах юм. Энэхүү төслийн талаарх товч танилцуулгыг хүргэж байна.
-

Хөдөөг хоршоолох аяны танилцуулга
2012-04-17 11:06:49
Хөдөөг хоршоолох аяны зорилго:
Хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрөө хоршиж хоршоолсон аж ахуйд тулгуурлан шинээр ажлын байруудыг бий болгож ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тогтолцоог байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах замаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэн хүн амын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх бүсийн ялгааг багасгахад “Хөдөөг хоршоолох аян”-ны зорилго оршино.

Олон Улсын Хоршооллын Жил эхлэхэд
Монгол улсын санаачлагаар 2009 оны 12-р сард НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 2012 оныг олон улсын хоршооллын жил хэмээн зарлав.
Олон улсын хоршооллын жилийн уриа “Co-operative enterprises build a better world”
Нэгдсэн Үндэстэний байгууллагын "2012-Олон Улсын Хоршооллын жил"-ийн албан ёсны вэб сайт www.social.un.org/coopsyear/
Олон Улсын Хоршооллын Альянсын "2012-Олон Улсын Хоршооллын жил"-ийн албан ёсны вэб сайт www.ica.coop/activities/iyc/
